М.Нарантуяа-Нара: Эрх ашиг нь хөндөгдөж буй гишүүд нэгэн цул болоод, нэг хүнээрээ туг тахих гэж байна
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах байр суурийг илэрхийллээ.
Их хурлын ирцийг иргэд олон нийт маш сайн хараасай гэж би хүсэж байна. Яагаад гэвэл энэ хуралд ирцээ бүртгүүлж ирээгүй гишүүд бол ацан шалаатай, аль ч талд гарч чадахгүй байгаа ялсных талд орно гэчихсэн "алцганасан" гишүүд байгаа гэдгийг нэгд цохон тэмдэглэмээр байна. Хоёрдугаарт би энд орж ирсэндээ маш их харамсаж байна. Уг нь энд орж ирвэл ёстой хийж, бүтээгээд, ядаж л хүүхэд эмэгтэйчүүдийнхээ төлөө гайхуулаад алчих юм байх гэсэн чинь, энэ дотор чинь ерөөсөө л багцалчихсан, Монгол Улсаа тонон, дээрэмддэг мафи бүлэглэлийн эрх ашиг болсон тэдний хандив, мөнгөөр орж ирдэг олонхтой ийм л газар байсан юм байна. Өнөөдөр бараг л өдөртөө олдог нөгөө инфлюзерийнхээ цалинг сард 2 хувааж авч байж, ингээд хулгайч нарын нэг болоод дуудуулаад явж байна. Монголын ард түмэн, Их хурлыг гурав хувааж болж байна. Миний ажигласнаар, эрх ашгийн талд, үхэн хатан үйлчилж байгаа ард түмэн болоод, УИХ-ын гишүүд юу ч мэдэхгүй дунд нь эргэлзээд гайхаад, тээнэгэлзээд аль нь зөв юм болоо гээд гайхаж байгаа иргэд болон, УИХ-ын гишүүд. Тэгээд засаг төр тогтвортой байгаасай гэсэн иргэд болон, УИХ-ын гишүүд ийм л 3 төрөлд хуваагдаж байна.
Яг үнэндээ та бүхэн Шанелийн цүнх хараад л гайхаад байх юм. Үүн дотор нэг их шанелийн цүнхгүй, ядуурчихсан гуйлгачин амьтад хэн байгаа юм. Та нарын дунд уучлаарай, Монголын төр засагт орсон хэнбугай нь ч баяжаад наад захын жишээ хэлье. Улаанбаатар хотын бүсэд байгаа хамгийн том, том энэ үнэтэй метр квадрат нь 8- 9 саяар үнэлэгдэх, энэ орд харш, хотхон таунууд чинь хэнийх юм бэ. УИХ-ын гишүүд та нарынх биш үү? Хөдөө орон нутагт аймаг, сумд нь яваад очихоор 5 одтой аягүй аятайхан буудал байна гээд л яваад орно. Энэ манай, тэр гуайн буудал, тэр гишүүний буудал гээд байж байдаг. Үүний төлбөр, мөнгийг нь тоолох юм бол уучлаарай. Юун Шанелын цүнх, юун 17 саяын бөгж. Нэг их мэдэн, будилаад мэдэхгүй гэнэн хонгорчуудын дүрд тоглож байгаад, та нарыг хараад би үнэхээр гутарч байна. Энэ үгний гол шалтгаан яагаад харамссан бэ гэвэл, аливаа зүйлийн үнэнийг бодитоор мэдэх ямар гачлантай байдаг юм бэ? Энэ үнэнийг мэдчихээд, хэлж чадахгүй суух, хэлэхээр улам ард түмний, хүмүүсийн дайсан болох бүр ямар гачлантай юм бэ гэдгийг л мэдэж сууж байна. Тэгэхээр МАН-ынхан өнгөрсөн хугацаанд та нар дангаараа засаглаж ирсэн.