
Р.Эрдэнэбүрэн: Ардчилсан нам богино хугацаанд Засгийн газарт ажиллахдаа өндөр үр бүтээлтэй ажиллалаа
УИХ-ын гишүүн, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ингэхдээ тэрбээр, МАН-ын саяын гаргасан шийдвэр гэрээ зөрчсөн гэж АН руу бүх буруугаа чихэх байдлаар гарч байгаа нь улс төрийн соёлын хувьд асуудалтай, онцгүй шийдвэр боллоо. Мэдээж дотоодынхоо тэмцэл янз бүрийн зүйлсийг нам дээрээ шийдэх ёстой байсан. Үүнийг ЗГ-ын асуудал болгоод, гэрээ зөрчсөн гэдэг үндэслэл ярьж байгаа нь муухай харагдуулж байна. ЗГ бол кабинетын зарчмаар ажилладаг. Түүн дээр гарсан шийдвэрүүдэд аль ч яамны аль ч салбарын сайд нар бүгдээрээ оролцоод явдаг. Иймд ЗГ-ын гишүүд бүгдээрээ зөв болон буруу зүйл дээр хамт байх ёстой. АН-ын хувьд 2 үндсэн санаа зорилготойгоор хамтарч засагт орсон гэж боддог. Энэ зорилгоо ч дажгүй сайн биелүүлсэн.
Нэгдүгээрт, улс орныг мөнгөтэй болгох олон жил хүлээгдсэн томоохон төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэцгээлээ. Маш богино хугацаанд томоохон ажлууд хийсэн.
Хоёрдугаарт, утаа түгжрэл 2 дээр засгаараа хөдөлж ажиллалаа. Олон томоохон зорилгууд тавьсан. Улаанбаатар хот дээр 24 том төсөл эрэмбэлчхээд ажил хэрэг болгох гээд явж байгаа. ЗГ хамтдаа хотын асуудлын төлөө, хотыг утаагүй болгохын төлөө зүтгэсний хамгийн том илрэл он гарснаас хойш бүх хагас сайн өдөр хуралдаад ЗГ-ын гишүүд бүгд хамт суугаад төслүүдийг нэг бүрчлэн авч хэлэлцэж, төлөвлөлтөөс нь эхлээд хөрөнгө оруулалт, гүйцэтгэл, бүх зүйл дээр нь хянаж оролцож явсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг ялангуяа томоохон төслүүдийг хэрэгжүүлж, богино хугацаанд түгжрэлгүй болох чиглэлээр санаа тавьж ажилласан ЗГ-ын гишүүд болон Ерөнхий сайддаа баярлалаа гэж хэлэх ёстой гэв.
ШИНЭ МЭДЭЭ





