
2025.05.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Н.Батсүмбэрэл: Залуу гишүүдийн зүгээс улсынхаа ирээдүйн хөгжлийг авчрах залуу хүн амынхаа хөгжлийг дэмжин ажиллана
Өнөөдөр /2025.05.23/ "ЗАЛУУЧУУДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН" танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь “Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайлан” судалгааны эмхэтгэлийг хэвлэн гаргаж, Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээг Улсын Их Хурлын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулж, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагуудад танилцууллаа.