
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд болж байна
20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Говийн бүс хөгжихөд аймаг, сум гэх үзлээс илүү бүсээ харж хөгжихөд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал чухал үр нөлөө үзүүлж байгааг онцолмоор байна. Засгийн газар бүсүүдийг ижил тэгш хөгжүүлэх хүрээнд кабинетын зарчмаар шийдвэр гаргаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн онцолсон юм.
Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хурлын дараа Засгийн газар хуралдаж, тухайн бүсийн зөвлөлөөс гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Цаашид говийн бүсэд:
✅️Бид Дорноговь, Дундговь аймгуудыг холбосон хатуу хучилттай замын төсөл (Засгийн газрын 14 мега төсөлд багтсан)
✅️Говийн бүсийн аймгуудын цөл, хагас цөлийн экосистем, ховор амьтны амьдрах орчин, дэлхийд дахин давтагдашгүй байгалийн тогтоц бүхий нийт 16 газрын 2.2 сая га талбай бүхий газрыг үе шаттайгаар тусгай хамгаалалтад авах үе шат бүхий ажил
✅️Хог хаягдлын тухай хуульд заасан эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж батлуулах;
✅️Тусгай хамгаалалттай газар нутгуудад хог хаягдлын цогц менежментийг нэвтрүүлэх,
✅️Барилгын хөгжлийн төвөөс баталсан жишиг зургийн дагуу аймгийн төв болон сумуудад хог хаягдлыг ангилан ялгах төв, төвлөрсөн хогийн цэгүүдийг шинэчлэн байгуулах хүрээнд анхаарал хандуулан ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ





