
2024.10.09
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Баянхошуу дэд төвд 2800 айлын эко хороолол бүтээн байгуулна
Баянхошуу дэд төвд баригдаж буй 2800 айлын ногоон айлын эко хорооллыг ашиглалтад оруулснаар дэд бүтцийн ойролцоо айлуудын газар чөлөөлөн барилгажуулах үйл ажиллагааг эхлүүлнэ. Нийт 162га талбайд 8000 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, соёлын барилга бүтээн байгуулагдана.
Энэ зарчмаар Баянхошуу, Ханын материал орчим эко цогцолбор хорооллууд бүхий Баянхошуу 20 минутын хот болно. Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн эко хорооллын 40 хувьд ногоон байгууламж төлөвлөж явган хүний зам, дугуйн зам, тэргэнцэртэй иргэд аюулгүй, саадгүй зорчих орчин бүрдэнэ. 20 минут алхах зайд нийгмийн болон төрийн бүх суурь үйлчилгээг авах боломжтой 20 минутын хот болно. Дулаан алдагдал хамгийн бага, байгальд ээлтэй материалыг ашиглаж нарны цахилгаан үүсгүүрийг нэвтрүүлж ус цахилгааны ашиглалтын зардлыг 30 хувь хүртэл бууруулж, шинэ технологи нэвтрүүлсэн цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй, инженерийн иж бүрэн ногоон шийдэл цогц хорооллыг бүтээн байгуулна.
ШИНЭ МЭДЭЭ


