НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэнг дэмжиж буйгаа иргэд илэрхийллээ
2024.10.09
Улстөр

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэнг дэмжиж буйгаа иргэд илэрхийллээ

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн зохицуулагч Б.Болд-Эрдэнэ:

Азийн хөгжлийн төслийн хороон даргаар Нийслэлийн нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байсан. Анх энэ төсөл хэрэгжээд Ж.Сандагсүрэн даргын үед бодит барилга угсралтын ажил эхэлсэн. Энэ хүрээндээ хөгжүүлэгч банкнуудын тал болох Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан зэрэгтэй хамтран ажиллаж ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлэх юм. Энэ төслийн онцлог нь бол бусад энгийн төслүүдтэй харьцуулах юм бол суурь бичиг баримт боловсруулах стандарт хөгжүүлэлт дээрээ ажиллаж байж төсөл хэрэгжих том боломж гарсан. Энэ төслийн хувьд Ж.Сандагсүрэн дарга манлайлан оролцож хороон даргын хувьд хэрэгжилт эхлэхэд маш том түлхэц болж ажилласан. Энэ төслийн хувьд Ж.Сандагсүрэн даргад манай баг, ажилчид их баяртай байдаг.

СХД 13 дугаар хорооны иргэн Б.Нямдорж:

Би 13 дугаар хороонд 2017 оноос хойш амьдарч байна. Сүүлийн 3-4 жилийн хооронд манай хороонд бүтээн байгуулалтууд их явагдсан. 8 дугаар байрны зогсоол, 9 дүгээр хороо буюу Саппорогоос 32 дугаар байр хүртэл скүүтэр болон дугуйны зам байна. Их гоё болсон. Бусад дүүрэгт явагдаагүй зүйл манай хороонд бүтээн байгуулагдсан. Тэр их таалагдсан. Мөн байрны фасатуудын ажиллагаа хийгдээд явж байгаа. Сүүлийн үеийн байрнууд өөрсдөө халуун хүйтнээ тохируулдаг фартай болсон байгаа. Энэ нь бас дулааны мөнгөнд ч бас хэмнэлттэй байгаа юм. Ж.Сандагсүрэн бол их мундаг. Засаг дарга байхдаа байнга ирж хурал, уулзалт хийнэ. Цаад чинь ажлаа хийж чадаж байгаа. Багаар нь дэмжинэ.

СХД 32 дугаар дүүргийн иргэн. Б.Ариунаа:

Манай хороо байгуулагдаад 5 жил болсон. Анх шороон замаар, гэрэлтүүлэггүй, орой үдэш явахад их хэцүү байдаг байсан. Дэл сул муур, нохойноос хүүхдүүд айдаг, согтуу хөлчүү хүмүүс цочиж самгарддаг байхад 5 жилийн дотор өргөн тэлж, зам талбайтай, гэрэлтүүлэгтэй, автобус буудлууд шинэчлэгдэж, шугамын автобус явдаг болоод зуслан хүртэл явж байгаа. Нутаг орон, дүүргээ мэддэг, олон ажил хийдэг сайхан хүмүүс нэр дэвшиж байгаад талархаж байна. Тиймээс би Жигжидсүрэнгийн Сандагсүрэнг дэмжиж байна.

СХД 30 дугаар хорооны иргэн Ц.Үржинсүрэн:

Би энэ хороондоо их олон жил амьдарч байна. Манай хороо анх 17 дугаар хороонд харьяалагддаг байсан. Сүүлдээ гэр хороолол, байшин хороолол гэж хоёр салсан. Тэгэхэд энд хороо гэж байхгүй, өрхийн эмнэлэг гэж байхгүй, цагдаагийн хэлтэс гэж байхгүй, нэг жижигхэн өрөө түрээслээд байдаг байсан. Түүнээс хойш манай хороо өргөжин тэлсээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ сайтай, засмал зам сайтай, гэрэлтэй гэгээтэй, бусад хороонуудыг бодвол хөгжлөөрөө тэргүүлж байгаа гэж би боддог. Ж.Сандагсүрэн эхлээд дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Сүүлдээ нийслэлийн төлөөлөгчөөр дэвшээд Нийслэл рүү явсан. Энэ хүн дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа бүх хороодоор маш их ажиллаж бүтээн байгуулалт хийсэн гэж би хувьдаа боддог. Тийм болохоор дахин нэр дэвшиж байгаа гэж бодож байгаа. Ж.Сандагсүрэн даргадаа амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ