
МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны дэд бүтцийн ажлын талаар ДИТХ-ын төлөөлөгч Бат-Очирын Мягмарсүрэнтэй ярилцлаа
Нэр дэвшигч Ж.Сандагсүрэн:
Цэвэр, бохир, дулааны шугамууд тавигдсан. 23, 39 зэрэг дэнжийн хэсэг барилгажих дэд бүтцийн үндэс суурь үүгээр тавигдаж байгаа юм. 1 дүгээр хорооллын арын хэсгийг барилгажуулах дэд бүтцийн асуудлыг би хариуцсан.
ДИТХ-ын төлөөлөгч Бат-Очирын Мягмарсүрэн:
Анх 2020 онд дүүргийн засаг даргад нэр дэвшихдээ өөрөө хорооны ард иргэд мөн 23 дугаар хороог ч биш 1 дүгээр хорооллын арын хэсэг, дэнжийн хавиар гэр хорооллын дэд бүтцийг асуудлуудыг хангах нь зорилгоо болгоод явъя хэмээн амлалтуудаа өгч ажиллаж байсан. Түүний хүрээнд 23 дугаар хорооны дэд бүтцийг Москва хорооллын ус сувгийн удирдах газраас ус татагдаад ажил эхлээд явж байна.
Нэр дэвшигч Ж.Сандагсүрэн:
Олон айлыг барилгажуулах, олон айлын орон сууцанд орох үйл явцын үндсийг тавилаа. Хэдүүлээ их том ажил эхлүүллээ.
ДИТХ-ын төлөөлөгч Бат-Очирын Мягмарсүрэн:
Дэд бүтцийн асуудал шийдэгдэхээр агаар орчны бохирдол буурна. Нүхэн жорлон байхгүй болно цаашлаад хашаандаа House хорооллоо бариад сайхан амьдрах боломж нь бүрдэж байгаа юм. Энэ маань иргэдэд их таалагдаж байгаа. Энэ амлалтаа хэрэгжүүлээд явж байгаад нь Ж.Сандагсүрэн даргад 23 дугаар хорооны иргэдээс их талархаж байгаагаа ард иргэд хэлж байгаа.
ШИНЭ МЭДЭЭ


