НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна
2024.11.29
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна

Агаарын бохирдлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүч, дахин төлөвлөлт, дэд төвүүдийг ашиглалтад оруулах бодлого барина.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцлээ.

2023 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын тоон үзүүлэлтээр гаргасан судалгаагаар нүүрс төрөгчийн дутуу исэл болон хүхэрлэг хий нь гэр хорооллоос, азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд илүү нөлөө үзүүлж байна гэж гарчээ.

Тоон судалгааг товч танилцуулбал:

PM 2.5 болон PM 10 тоосонцор гэр хорооллын хувьд 17.6 хувь, автомашинаас ялгарах нь 52.3 хувь, бусад 30.1 хувь байна.
Нүүрс төрөгчийн дутуу исэл гэр хорооллын хувьд 64.1 хувь, автомашинаас ялгарах нь 24.9 хувь, бусад 11 хувь байна.
Хүхэрлэг хий SO2 нь гэр хорооллын хувьд 71.7 хувь, автомашинаас ялгарах нь 3.8 хувь, бусад 24.5 хувь байна.
Азотын давхар исэл NO2 нь гэр хорооллын хувьд 28.2 хувь, автомашинаас ялгарах нь 63.2 хувь, бусад 8.6 хувийг эзэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ