НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

Ж.Сандагсүрэн:Хүүхдийн эмнэлгүүдийн дотоод орчин, агаарын бохирдолтой гомдол их ирж байна. Энэ тал дээр ямар төсөв тавьсан бэ?
2024.12.23
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сандагсүрэн:Хүүхдийн эмнэлгүүдийн дотоод орчин, агаарын бохирдолтой гомдол их ирж байна. Энэ тал дээр ямар төсөв тавьсан бэ?

НИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдаанаар /2024.12.23/ "Нийслэлийн 2025 оны төсөв батлах" тухай хэлэлцлээ.

Уг хэлэлцүүллэгээр төлөөлөгч нар асуулт асууж, үг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч: Ж.Сандагсүрэн:

Хоёр зүйл тодруулъя. Урсгал зардал ямар байдлаар өсч байна. Гол нөлөөлөл нь юу байна вэ. Замын сан дээр программ хангамжтай төсөв байсан. Ямар төсөв байсан бэ. Замын ажлаа өнгөрсөн жил сайн хийсэн. Ирэх жил бас энэ жилийн төсөвтэй адил ажил хийнэ гэсэн үг үү. Хүүхдийн эмнэлгүүдийн дотоод орчин, агаарын бохирдолтой гомдол их ирж байна. Энэ тал дээр ямар төсөв тавьсан бэ?

Түүний асуултад, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин ийнхүү хариуллаа.

2025 оны урсгал зардал 2024 онтой харьцуулахад долоон хувийн өсөлттэй байгаа. Эрчим хүчний нэмэгдэл, дулааны нэмэгдэл, төрийн албан хаагчийн цалин нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмж байгаа нь голлон нөлөөлсөн. Замын сангийн хувьд 265 тэрбумыг 2025 онд төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 106 тэрбум төгрөгийг үнэт цаасны хөрөнгөөр 2024 он хэрэгжүүлсэн замын ажлын эргэн төлөлтийг хийнэ. Үлдсэн мөнгийг замын засварт зарцуулна. Замын лабораторийн зардалд 4 тэрбум төгрөг тавигдсан. Зам засварыг хэмждэг үзлэгийн машин байгаа. Засвар арчлалтын 18 төслийн найм нь холбоос замуудад, үлдсэн нь гол зам дээр хийнэ. 

Түүний асуултад, Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.

Бид өнгөрсөн жил замыг бүхэлд нь хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Бүтээн байгуулалтын улиралдаа багтаж өнгөрсөн жил хийхээр төлөвлөсөн ажлууд амжаагүй. Дээр нь манай замын компаниудын өөрсдийнх нь хүчин чадал хүрэлцэхгүй байна. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний замын засвар, шинэчлэлийн ажил дээр хэд хэдэн тендер зарлаад компаниуд оролцоогүй. Түгжрэл ихтэй учраас замын ажилд оролцох сонирхолгүй байна. Бид ирэх онд үлдсэн ажлаа гүйцээнэ. 2025 оны төсвийн төсөлд тусгаснаар Туулын хурдны зам буюу 33 км зам голын хойд эргээр Улаанбаатарын баруунаас зүүн тийш урсгалыг авсан гэрэл дохиогүй замын тендерийг зарлахаар бэлдэж байна. Мөн Энхтайван, Наадамчдын өргөн чөлөөг Яармагийн өргөн чөлөөтэй холбосон босоо тэнхлэгийн гэрэл дохиогүй зам барихаар төлөвлөж байна. Мөн хотын нэг, хоёрдугаар тойрог замын тендерийн баримт бичиг боловсруулах төслийн менежментийн багийг шалгаруулахаар ажиллаж байна.  Улаанбаатарт 10 орчим бетон хучилтын компани, 10 гаруй дэвсэгч компани байна. Өөр боломж байхгүй. Ирэх жил иргэдийг бухимдуулахгүй замын ажлаа дуусгана.

Түүний асуултад, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

Төрийн 316 цэцэрлэгийн 30 хувийг дотоод орчны бохирдлоос сэргийлэх, цэвэршүүлэхээр тооцоо судалгааг хийж, төлөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагууд дээр дотоод орчны бохирдлыг багасгах тоног төхөөрөмжийг байршуулах боломжтой. Заавал нийслэлийн төсвөөс гэлтгүй өөрсдийн гүйцэтгэлийн боломжоор хийж болно. Төсөв дээр энэ чиглэлээр тусгаагүй. 

ШИНЭ МЭДЭЭ