ГОВЬ РУУ УС ТАТАХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2025.05.12
Орон нутгийн хөгжил

ГОВЬ РУУ УС ТАТАХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2025.05.06/ боллоо.

Энэхүү ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн бүсийн 7 гишүүн болон Хангайн бүсийн гишүүд, говийн болон хангайн бүсийн Засаг дарга нар хүрэлцэн ирж, Говийн бүсэд гадаргын ус татах Орхон Онги, Хэрлэн Тооно төслийн Орхон Онги төслийн эхний шатны “ЦАГААН БУРГАСТАЙ-ОНГИ” усан цогцолборын экологийн төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Онги гол болон Улаан нуурыг сэргээхэд усны төвшин тогтворжиж, 29 мянга гаруй хүн ард, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэх юм
Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзлэхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой гэсэн судалгаа гарсан.

ШИНЭ МЭДЭЭ