МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын хууль, тогтоолын  40 заалтаар өгсөн чиг үүргийн хэрэгжилт "тэг хувь"-тай дүгнэгдлээ
2025.05.09
Эрүүл мэнд

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын хууль, тогтоолын 40 заалтаар өгсөн чиг үүргийн хэрэгжилт "тэг хувь"-тай дүгнэгдлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2025.05.07) хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ.

Тус Үндэсний хорооны үнэлгээний хяналтад 2024 оны эцсийн байдлаар нийт 272 хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын 1550 заалт бүртгэлтэй байгаагийн хэрэгжилт нь дунджаар 66.4 хувьтай гарсныг тэрбээр мэдээлэв. Үүнээс 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгджээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эрүүл мэндийн салбарыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, В, D гепатит вирусийн халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэг асуудлаарх нийт есөн тогтоолын 35 заалтын биелэлтийг Засгийн газраас тайлагнаагүй бол эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлийн албан журмын болон сайн дурын даатгалд хамруулах, ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, эрхийн хэрэгжилтийн талаарх гурван тогтоолын таван заалтын хэрэгжилт “0 хувь” буюу “хэрэгжээгүй” гэсэн үнэлгээтэй гарсан байна.

Хууль, тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдсэн болон хэрэгжээгүйн шалтгаан, нөхцөлийг Хяналт, үнэлгээний үндэсний хороо тайлангийн үзүүлэлтүүд бүрэн бус, ажлын нэгтгэл хангалтгүй, агуулгын алдаатай, бодитой бусаар тайлагнасан зэргээс болж байна гэж тайлбарласан юм. Мөн хэрэгжиж дууссан, хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, ач холбогдолгүй болсон шийдвэрүүдийг хяналтаас хасах шаардлагатай гэсэн санал гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн парламент, Байнгын хорооны хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтэд онцгой анхаарах цаг болсныг энэ үеэр онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ