МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гавьяат багш Ц.Цэвээнд хүндэтгэл үзүүллээ
2025.05.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Гавьяат багш Ц.Цэвээнд хүндэтгэл үзүүллээ

Өчигдөр /2025.05.08/ болсон Монгол Улсын Гавьяат багш, Доктор, профессор, Ц.Цэвээн багшийн “Монгол малчин, түүний уламжлал, замнал” сэдэвт хүндэтгэлийн лекцэд УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцлоо.

Ц.Цэвээн нь МУИС-д 1976 оноос өнөөдрийг хүртэл багшлан, хөдөө аж ахуйн эдийн засгийн хичээлийг түүх, эдийн засаг, философийн огтлолцол дээр тулгуурлан зааж ирсэн, үе үеийн төгсөгчдийн бахархалт багш юм. Түүний “Монгол малчин, түүний уламжлал, замнал” сэдэвт хүндэтгэлийн лекцийн үеэр МУИС-д ажиллах он жилүүдэд түүнээс суралцаж, мөр зэрэгцэн ажиллаж байсан Ч.Ундрам гишүүн хүндэтгэл үзүүлсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ