МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг  дахин хуралдана
2025.05.07
Улстөр

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг дахин хуралдана

Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар

  • ✅ Нийслэл, Улаанбаатар хотын 14 хот
  • ✅ Улсын зэрэглэлтэй 6 хот
  • ✅ Орон нутгийн зэрэглэлтэй 43 хот
  • ✅ Дагуул 4 хот бий болгохоор төлөвлөөд буй.

Тус хууль нь ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэдий ч

  • Хууль хэрэгжсэнээр жишээлбэл, Дархан-Уул аймаг улсын зэрэглэлтэй нэг хот, дагуул нэг хот бий болохоос гадна сумдуудыг татан буулгахгүй. Ингэснээр засаг захиргаа, нэгжийн хувьд нэг нутаг дэвсгэрт хот сум зэрэгцэж оршихоор,
  • Үндсэн хуулийн 57.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэсэн заалтад хот гэж тусгаагүй нь хуулийн хүрээнд зөрүүтэй ойлголтыг бий болгохоор
  • Нэг нутаг дэвсгэрт орших аймаг, сум, хот тус бүрдээ төлөөлөлтэй байх нь төлөөллийн зарчим алдагдахад хүргэх
  • ЗЗНДТХ-ийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсэх эрсдэл бий болж болзошгүй байдлууд үүсээд байна. Иймд нэгдмэл нэг ойлголтод хүрэх, бэлэн байдлыг хангахад хугацаа хэрэгтэй гэж үзэж
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ирэх долоо хоногт дахин хуралдахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ