
2025.04.01
Зам, Тээвэр
Суррон, скүүтертэй холбоотой хуулиас давсан дүрэм, журам, стандарт байх ёсгүй
ИХ-ын даргын 76-р захирамжаар байгуулагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр (2025.04.01) боллоо.
Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн яам, Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнуудад “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-д (цахилгаан дугуй, скүүтерийн зохицуулалт) нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө танилцуулж санал солилцлоо.
Мөн цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтертэй холбоотой хуулиас давсан аливаа дүрэм, журам, стандарт байх ёсгүй талаар санал нэгдэж, хуулийн төсөлд эрх бүхий байгууллагуудын зүгээс саналаа хурдтай өгч, идэвхтэй хамтарч ажиллахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ



Наурызын баярын мэнд дэвшүүлье!
2025.03.24

УИХ-ын гишүүд Дархан-Уул аймагт ажиллалаа
2025.03.21

Хөдөө аж ахуйн ажлын хэсэг хуралдлаа
2025.03.20
