
2025.03.17
Улстөр
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
- 14 мега төслийг хэрэгжүүлэлтийг хурдасгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр улс орны хөгжлийг хурдасгах, боломж бий болж ард иргэдийн амьдралын чанар сайжирна.
- Татварын багц хуулийг батална. Үүний үр дүнд иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх татварын дарамтыг багасгаж үйл ажиллагаа явуулахад бодит дэмжлэг болно.
- Хуулиас давсан журмыг байхгүй болгоно. Ингэснээр авлига хүнд суртал арилна.
- Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, өрсөлдөөний тухай хуулийн төслийг батална. Ингэснээр хэт давамгайлсан монопол салбар бүрт арилж зах зээлийн шударга өрсөлдөөний тогтолцоо бүрдэнэ. Үүний үр дүнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ.
- Мөн улс орны хөгжилд чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлахаар төлөвлөж байна.
ШИНЭ МЭДЭЭ

