С.Зулпхар: Энэ хэлэлцээр батлагдсанаар дэлхийн том хэмжээний эдийн засагтай холбогдох боломж нээгдэнэ
УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
Өнөөдөр түүхэн шийдвэр гаргах гэж байна гэдгийг Их хурлын гишүүд бүгд хэлж байна. Мэдээж хэрэг Их хурлаас гарсан шийдвэр болгон түүхэн байдаг байх. Гэхдээ энэ шийдвэр бол бас онцгой түүхэн шийдвэрүүдийн нэг болж байна. Далан жилийн дараа Монгол Улсын эдийн засгийг дэлхийн эдийн засагтаа интегралчлах чиглэлд томоохон алхам болж байна гэж ойлгож байгаа учраас энэ шийдвэрийг, хуулийн төслийг бүрэн дэмжиж байна. Зарим нэг тоо хэлье.Урд хөрш ямар түвшний эдийн засагтай вэ гэдгийг бүгд хэлдэг. Гэхдээ энэ тоог зарим тохиолдолд санаж байх ёстой. Хятадын эдийн засаг 2023 оны гүйцэтгэлээр 1,9 их наяд америк доллар байсан.Энэ бол дэлхийн эдийн засгийн 18-19 хувь юм. 2024 оны гүйцэтгэл нь 2 сард гарсан бөгөөд 20 их наяд америк доллар гэж гарсан.
Бид ийм том хэмжээний эдийн засагтай интегралчлагдах буюу нэгдэх боломж энэ төмөр замын холболтоор хийгдэж байгаа. Иймээс энэ хэлэлцээр маш онцгой ач холбогдолтой. Үүнэээсгадна дан ганц Хятадын эдийн засагтай биш бид Зүүн өмнөд Азийн эдийн засагтай холбогдох боломжтой. Зүүн өмнөд Азийн эдийн засаг3,7 их наяд америк доллар, ийм эдийн засагтай бид , холбогдохэхний алхам болж байна гэж ойлгож байгаа юм. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж байх үед энэ асуудал яригдаж, төлөвлөгдөж байсан. Энэ бодлого шийдвэрийн тогтвортой, залгамж чанар явагдаж буйд талархаж байна. Доржханд сайдаас одоо асуулт байна. Манай улс "Бүс ба санаачилгад" нэгдэх боломж хэр нээгдэх вэ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сайдаас асуух зүйл байна. Евроазийн тээвэр логистикийн шинэ алтернатив хувилбар гарчихсан. Энэ бол дундын коридор буюу "middle corridor". Энэ коридорт нэгдэх боломжийг олгох уу ?
Түүний асуултад салбарын сайд нар хариуллаа.