МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.27
Хууль, эрх зүй

Ж.Батжаргал: Бие даан нэр дэвшигчид тавих шаардлагыг хадгалж үлдэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцлээ.

Үүнтэй холбоотойгоор гишүүд тодруулах асуултуудаа тавилаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Бид 1992 онд Үндсэн хуулиа баталж  сонгуулийн эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Бие даан нэр дэвшигчийн квот хэдэн оны хуулинд тусгагдаж орж ирсэн бэ? Хүнд нэр дэвших хүсэл байж болох ч тодорхой шаардлага, суурь босго байх ёстой.  801 хүний саналаар нэр дэвших эрхээ баталгаажуулна гэдэг нь  сонгуулийн компанит ажилд итгэл үнэмшилтэй, хариуцлагатай оролцох баталгаа болж буй тогтсон үйл явц юм. Энэ хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байж хариуцлага яригдана. Энэ бол хүний сонгогдох эрхэд халдаж буй явдал биш. Эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд иргэдийг төлөөлөх чадамжаа нэмэгдүүлэх, төрийн эрх барих дээд байгууллагынхаа чадамжийг сайжруулах чиглэлээр барьж буй бодлогоо хадгалж үлдэх нь зөв гэж үзэж байна. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй" гэлээ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ