2025.03.26
С.Эрдэнэболд: 2025 онд гэрээ хэлэлцээрүүд дууслаа гэхэд бүтээн байгуулалт хэзээ дуусаж, эдийн засгийн эргэлтэд орох вэ!
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025,03,26-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөртэй холбоотой асуудал яагаад улс төржөөд популизмтай болж, иргэдийн бухимдлыг гаргаад байна. Учир нь олон нийтэд өгсөн хүлээлт, бодит байдал хоёр хоорондоо зөрөхөөр ийм зөрчил үүсгээд байдаг. Тэгэхээр энэ төсөл ч гэсэн эхнээсээ мэдээллүүд нь тодорхой яваасай. Эдийн засгийн симуляц хийгдсэн болов уу гэж бодож байна. Энэ төсөл хэрэгжсэнээрээ төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая тонноос дээш, 5 толгойн ордны нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонноос өсгөнө гэж байгаа. Мөн борлуулалтын орлогыг 1,5 тэрбум доллароор нэмэгдүүлэх. Жил бүрийн эдийн засгийн өсөлтийг 0,8%-аар нэмэгдүүлэх улмаар ДНБ-ийг 10 мянган долларт хүргэнэ гэчихсэн байгаа. Бид энэ гэрээг УИХ-аар соёрхон баталлаа. Батлангуут гүүрэн байгууламж яг ямар хугацаанд баригдах юм? Энэ зорилт дээр байгаа эдийн засгийн үр өгөөжүүд ямар хугацаанд орж ирэх, эдийн засгийн симуляц төсөөтэй аргын судалгаа хийгдсэн үү? Энэ талаар их тодорхой мэдээлэл өгнө үү.
түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ

