
2025.03.16
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
О.АЛТАНГЭРЭЛ САЙД ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг нар өнөөдөр (2025.03.16) холбогдох албан тушаалтнуудын хамт Дотоодын цэргийн штаб, 805, 809 дүгээр ангиудад ажиллалаа.
Энэ үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж болон даргын зөвлөлийн гишүүд байгууллагын бодлого, үйл ажиллагаа, албаны онцлог, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч, хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй орчин нөхцөлийг танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн төр, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг онцлоод цаашид Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүн амын амьжиргааны болон стратегийн ач холбогдол бүхий объектуудыг үе шаттайгаар хамгаалалтад авах, Дотоодын цэргийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчийг чадавхжуулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг нийт алба хаагчдад дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
