Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн судалгааны чиглэлд хамтран ажиллана
2025.03.13
Гадаад харилцаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн судалгааны чиглэлд хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудлын сайд Мариан Юречкатай албан ёсны уулзалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 4 зорилтын нэг нь “Хүний хөгжлийн бодлого” юм.

Уулзалтаар Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлогын тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх, их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийж бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргахад ашиглах талаар мэдээлэл солилцов. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

БНЧУ-д ажиллаж, амьдарч буй 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх, 2023 оноос хэрэгжүүлж байгаа “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг сайжруулах юм.

Тус улсад суралцаж, ажиллах технологийн ур чадвар эзэмшсэн иргэдийг Монгол Улсад буцаж ирэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны механизмыг эрэлхийлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон

ШИНЭ МЭДЭЭ