
2025.03.14
Гадаад харилцаа
Монгол, Австри иргэн 2 улсаас даатгалын шимтгэл төлсөн бол нэгтгэн тооцоолж тэтгэврээ тогтоолгох боломжтой
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний эцсийн буюу 3 дахь шатны хэлэлцээг энэ сарын 11-13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Австри улсад 2600 монгол, манай улсад 40 орчим австри иргэн оршин сууж байгаа бөгөөд тэдгээр иргэдээс эхлэн цаашид хоёр оронд ажиллаж, хөдөлмөрлөх эрхийн асуудал ийнхүү шийдэгдэж байна гэсэн үг юм. Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцооны төслийг шинжээчдийн түвшинд эцэслэн тохиролцсон байна.
Ингэснээр талууд Хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг дагуу эхлүүлэхээр тохиролцсон юм. Ирэх таван сард гарын үсэг зурж, соёрхон баталснаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах эрх зүйн үндэс бүрдэх юм.
ШИНЭ МЭДЭЭ

АЛДАРТ ЭХИЙН ОДОНТ ЭЭЖҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА
2025.03.09


ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦАХИМ БОЛНО
2025.03.07

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ДЭМБЭРЭЛИЙН НЯМСҮРЭН
2025.03.03

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.02.25

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА
2025.02.25
