Устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэх технологийг Монголд нутагшуулах боломжийн талаар ярилцжээ
2025.03.02
Гадаад харилцаа

Устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэх технологийг Монголд нутагшуулах боломжийн талаар ярилцжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 01-ний өдөр тус улсын Хирошима мужид ажиллаж байна.

Сайд Б.Батцэцэг энэ үеэр Хирошима мужийн захирагч Х.Юзаки-тай албан ёсны уулзалт хийж, соёл, уламжлалын баялаг өв бүхий, энх тайвны бэлгэ тэмдэг, байгалийн үзэсгэлэнт Хирошима мужид ажиллахдаа талархалтай буйгаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ