Боловсролын яам
Нийт 2646 мэдээ байна.
-
09/08/19
Токиод монгол гэр барьж, эх орноо сурталчлахаар бо...
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг нар Япон улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Токио-2020 олимпийн үеэр "Монгол Хауз" байгуулж, Монголынхоо сурталчилгааг хийх зорилгоор газар байршил сонгох, гэрээ хэлцэл хийх ажил амжилттай болжээ. Токиогийн зүрхэнд орших "Токио тауэр"-ын гол хаалганы дэргэд Монгол гэр барьж, эх орныхоо төдийгүй аж ахуй нэгж, байгууллагуудын сурталчил... -
08/08/19
Үлэг гүрвэлийн үзмэрүүдийг байгалийн түүхийн үзмэр...
Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаас “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэх”-ийг сайд Ё.Баатарбилэгт даалгалаа. Үүнээс өмнө, долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-ээс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх болсон. Тог... -
07/08/19
"Токио-2020" Олимпын наадамд Монголын Үндэсний шиг...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр "Мизуно" компанийн төлөөлөлтэй уулзаж, гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр "Токио-2020" Олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцохоор боллоо. Харин Үндэсний шигшээ багийн тамирчдын олимпын наадмын ёслолын хувцасны загварыг нь Монг... -
07/08/19
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Токиогийн олимп, Парал...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн А.Ундраа нар Япон улсад ажлын айлчлал хийж байна. Тэд өнөөдөр Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж, Олимпын наадамд оролцох Монголын тамирчдын асуудал, манай ЭСЯ-ны зүгээс МҮОХ, МҮПХ, БТСГазартай хамтран хэрэгжүүлж байгаа талаар, мөн Японы хотуудын "Хост таун" хөтөлбөр,... -
07/08/19
2019 онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл ш...
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр болж, БСШУС-ын салбарт хамаарах дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалг... -
07/08/19
Монгол Улс Коосэн загварын сургуулиудыг нэмж байгу...
Монгол улс болон Япон улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах, аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран Коосэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Оюутнуудыг Япон Улсын Коосэн сургуулийн 3 дугаар курсээ... -
06/08/19
Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол...
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийн II багцын гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэг улсын “Lovely International Trust” компанийн төлөөллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжил... -
05/08/19
NHK Tower-т Монгол Улсын Морин хуурын чуулгыг тогл...
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, технологийн сайд Масахико Шибаяаматай албан уулзалт хийлээ. 2 Улсын салбарын яамны хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 02 дугаар сард байгуулсан ба тус санамж бичгийн хэрэгжилтийг идэвхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион ба... -
02/08/19
“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлө...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол... -
02/08/19
Уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан сурах би...
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг “Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэ... -
26/07/19
Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн сумогийн их аварг... -
22/07/19
Байгалийн түүхийн музейн байрын суллаж, Чингис хаа...
Үлэг гүрвэлийн музейг ирэх сарын 1-нээс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр Засгийн газар шийдвэрлэв. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, оронд нь Чингис хааны музей барьж ашиглалтад оруулах хүртэл нэгтгэсэн музей сан хөмрөгөөрөө иргэдэд үйлчилнэ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн... -
17/07/19
Б.Баярсайхан: Нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд ...
2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 43,600 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ирж буй хичээлийн жилд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26,500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болж байгаа юм. Гэтэл зарим цэцэрлэгийн барилгын ажил удааширч, хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нари... -
10/07/19
The Hu хамтлагийн уран бүтээлчид соёлын тэргүүний ...
Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шаг... -
10/07/19
Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг математикийн ба...
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль, мөн Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болж, шагналыг Болов... -
08/07/19
Ажиллах хүчээ нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа 10 дугаар цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа. “Алтанбулаг ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тус цэцэрлэгийн барилгын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байна. Гэрээнийхээ дагуу ирэх есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн гүйцэтгэгч тал танилцууллаа. Тус цэцэрлэг нь хөгжл... -
08/07/19
Ихэр баатар, шинэхэн гавьяатууддаа баяр хүргэлээ
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан соёлын салбарын “ихэр” баатар, шинэхэн гавьяатуудаа салбарынхан нь угтан авч, баяр хүргэлээ. Их жанжны талбайн хойморт Улсын филармонийн Морин хуурын чуулга алдарт “Монгол аялгуу”, "Сэрсэн тал"-ы... -
08/07/19
Сайдын зөвлөл хуралдлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын зөвлөл хуралдаж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал болох Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-д нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнуулахаар нэр дэвшүүлэх, тодорхойлох эрхийг Засгийн газрын гишүүн, сайд эдлэх бөгөөд Сайдын ... -
05/07/19
Солонгосын 12 их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан-Улсан-Кённам-Чежү хотуудын Мэргэжлийн их сургуулийн зөвлөлийн дарга Чон Жун Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д сурагч, оюутныг сургах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэг... -
04/07/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олонд түшиглэн ...
Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр Конгресс манай улсад анх удаа зохион байгуулагдаж, 43 орны 600 гаруй төлөөлөгчид оролцож байна. “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр энэ удаагийн чуулга уулзалт явагдаж бай...
Нийт 133 хуудас/2646 мэдээ