Боловсролын яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
П.Наранбаяр

Боловсролын сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 2646 мэдээ байна.
  • 07/06/23

    "Хүүхдийн хоол" үндэсний чуулган боллоо

    Монгол Улс Алсын хараа- 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ "Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой,  эх оронч хөрвөх чадвартай, оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж  хөгжинө гэсэн зорилго тавьсан. Боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд  суралцаж байна. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад суурь асуудал болсон эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг "Хүүхдийн х...
  • 06/06/23

    "INNO WEEK 2023" эхэллээ

    Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ "Инновацын түншлэл" сэдвийн хүрээнд эхэлж байна. Тус арга хэмжээний үеэр төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагааны зорилт, шийдэл, боломжуудын талаар хэлэлцэж, аж ахуй нэгж байгууллагууд төр, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн хамтын ажиллагааны сай...
  • 05/06/23

    Монгол ур чадвар 2023 тэмцээний нэгдүгээр шат өндө...

    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшнийг олон улсын жишигт хүргэх нь энэ тэмцээний зорилго байдаг. Мөн 2024 онд БНФУ-н Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг “Монгол ур чадвар 2023” тэмцээнээс шалгаруулна. Монгол ур чадварын тэмцээний эхний шат 5 дугаар сар...
  • 26/05/23

    Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын бай...

    Санхүүжилтийн өнөөгийн тогтолцооноос хамааран төгсөгчийн эзэмшсэн мэргэжил хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаагүй, мэргэжлийн өртөг зардлыг бодитой тооцож санхүүжүүлдэггүй байсны улмаас мэргэжлийн ур чадварыг бүрэн гүйцэд эзэмшдэггүй, ур чадвар, чадамж, чанар, нэр хүнд хөдөлмөрийн зах зээл дээр гологдож ажлын байрны шалгуурт тэнцэхгүй байна. Иймд 2022 оноос хойш хэрэгжиж буй боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрэ...
  • 24/05/23

    Азийн Физикийн олимпиадын эхний шатны шалгаруулалт...

    Монголын багш эрдэмтдийн боловсруулсан онолын 3 бодлогыг оролцогч багийн ахлагч, багш нараар хэлэлцүүлэн батлуулав. Багш нараас сөрөг санал гараагүй байна. 23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад оролцогчид өнөөдөр онолын бодлогын даалгавар гүйцэтгэж байна. Онолын бодлогын шалгаруулалтыг Шинэ Монгол Харумафүжи сургуулийн байранд зохион байгуулав Суралцагчид онолын 3 бодлогыг 5 цагийн туршид бодно. Онолын бодлого бодох даалг...
  • 24/05/23

    Л.Энх-Амгалан: Олон нийтээс тавьж буй шударга ёсны...

    "Монголын боловсролын систем уналтад оржээ" хэмээн нийгэмд ихээхэн бухимдал үүсээд буй. Учир нь улс төрд нөлөө бүхий, мэдээлэлд ойр байдаг хүмүүс залуусын боломжийг хулгайлсан буюу Боловсролын зээлийн сан /БЗС/-аас зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байгаа талаар Л.Энх-Амгалан сайд зарласан. Үүнтэй холбогдуулан тэтгэлэг, зээл авсан нийт иргэдийн мэдээллийг цахим хуудсанд ил байршуулсан бөгөөд эдгээр 230 иргэн...
  • 23/05/23

    Ерөнхий сайдын өглөөний уулзалтад багш нар оролцло...

    Уулзалтад Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо. Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цах...
  • 23/05/23

    Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад эхэллээ

    Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улсад анхны олимпиад болж байв. 23 дахь удаагийн олимпиад Монгол улсад эхэллээ. Олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж байна. Олимпиадад 27 багийн 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцож байна. Энэ олимпиад нь: Физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшинг тогтоох Физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд за...
  • 22/05/23

    Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн 10 жили...

    Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь 2013-2019 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн 7 удаагийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Ковид цар тахлын нөлөөллөөс үүдэн тасалдаад байсан энэхүү бага хурлын 8 дахийг энэ жил нийгэмлэгийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Бага хурлын үйл ажиллагаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙ...
  • 19/05/23

    Л.Энх-Амгалан: БЗС-д 124 тэрбум төгрөгийн барьцаа ...

    Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тус зээлийн сангаас 1.2 сая хүүхэд зээл авч, суралцжээ. Энэ нь гурван хүн тутмын нэг нь уг сангаас зээл авч суралцсан гэсэн үг юм. Үүнээс 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд сурсан аж. Энэ тоо нь 1997 оноос хойших нийт дүн мэдээлэл ажээ. Дотоодын их дээд сургуульд 1.99 сая хүүхэд суралцахаар тус сангаас зээл авсан байна. ...
  • 17/05/23

    Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 17-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Соёлын тухай хуулийн дагуу Орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган сан...
  • 16/05/23

    “MC Children’s Books” хөдөлгөөний үйл ажиллагаатай...

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Лондон хотноо болсон Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцох үеэрээ аймаг, сумын сургуулиудад зориулан англи номын хандив зохион байгуулж буй “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэгтэй уулзав. “MC Children’s Books” хөдөлгөөний хамт олон гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудтайгаа хамтран сүүлийн 2 жилийн хугацаанд Монго...
  • 15/05/23

    Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд илтгэл тав...

    Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаарх илтгэлийг хэлэлцүүлэлээ. Монгол Улсад цэцэрлэг, сургуульд хамрагдалт 90-98 хувьтай байгаа нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар илтгэлдээ дурдсан. Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж ба...
  • 15/05/23

    Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг TIMES HIGH...

    Дэлхийн боловсролын сайд нарын чуулганы үеэр Times higher education байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Times higher education нь 1971 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2004 оноос эхлэн дэлхийн болон олон улсын хэмжээнд дээд боловсролын байгууллагын чансаа эрэмбийг тогтоож иржээ. Уулзалтын үеэр Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгох хүсэлт гаргалаа. Гэхдээ эхний ээлжид дот...
  • 15/05/23

    Лондонд байрлах "Pearson" компанийн үйл ажиллагаат...

    Pearson компанийн Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улс 2023 оноос 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлж буй. Туршилтын үр дүнгээс хамаарч, төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөн, ажиллаж байгаа. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролын байгууллагуудад судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгаж, УИХ-ын нэгдсэн чуулганы эхний хэлэлцүүлгээр дэмжсэн. А...
  • 15/05/23

    БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Лондон хот дахь Pearson к...

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан албан бусад төлөөлөгчдийн хамт Лондон хотод байрладаг Pearson компанийн төв оффист зочиллоо. Тус байгууллагын Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улс 2023 оноос 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлж буй. Туршилтын үр дүнгээс хамаарч, төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөн, ажиллаж байгаа билээ. Боловсролын ерөнхий хуулийн төсөл...
  • 13/05/23

    Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парл...

    Монгол Британийн парламентын бүлгэмийн гишүүдтэй уулзаж, УИХ-аар хэлэлцэж байгаа гол хуулиуд болон өөрийн орны парламентын тогтолцооны талаар товч мэдээлэл өглөө. УИХ-аар хэлэлцэж байгаа Боловсролын багц хуулийн зорилго, боловсролын байгууллагад судлах үндсэн гадаад хэл байна зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл солилцлоо. Монгол хүүхдүүд англи хэлийг судлах, сурахад дэмжлэг үзүүлэх, сайн дурын багш илгээх боломжийн талаар ч яри...
  • 11/05/23

    Чевнингийн тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдү...

    Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Гадаад харилцаа, хамтын нѳхѳрлѳл, дэлхийн боловсрол, хѳгжлийн асуудал хариуцсан тѳрийн сайд Эндрю Митчелл, Боловсролын сайд Гиллиан Кееган нартай уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт манай оюу...
  • 10/05/23

    Дэлхийн боловсролын сайд нарын чуулган эхэллээ

    Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-д оролцож байна. Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт нь 2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдах болсон боловсролын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм. Энэ удаагийн чуулга уулзалт нь “Шинэ эхлэл" гэсэн агуулгын хүрээнд өрнөж байна. Чуулга уулзалтаар Сурах соёлыг ...
  • 10/05/23

    2025 онд зохион байгуулах Pisa үнэлгээнд Монгол Ул...

    “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-ын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ийн захирал Андреас Шлейчертай уулзлаа. 2022 онд Монгол улсын 196 сургуулийн 15 настай 9600 сурагч PISA олон улсын үнэлгээнд хамрагдсан. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний тайлан энэ оны 12 дугаар сард зарлагдана. Уулзалтын үеэр манай улс 2025 онд зохион байгуулагдах PISA үнэлгээнд хамрагдах хүсэлтээ илэрх...
Нийт 133 хуудас/2646 мэдээ