Боловсролын яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
П.Наранбаяр

Боловсролын сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 2646 мэдээ байна.
  • 05/10/15

    БНСУ-д инженерийн чиглэлээр тэтгэлэгт хамрагдах ою...

    БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайд Hwang Woo-Yea нар өнөөдөр хоёр улсын Боловсролын яам хооронд Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж  бичигт гарын үсэг зурлаа. Тус харилцан ойлголцлын санамж бичгийг Талууд 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, Хүни...
  • 05/10/15

    Мэндчилгээ

    Монгол Улсын боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг, хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэ...
  • 03/10/15

    ​Хагас зууны түүхэн ойгоо иргэдтэйгээ тэмдэглэлээ

    Улаанбаатар хотынхоо голт зүрхэнд орших Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиолоо. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн БСШУ-ы сайд Л.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий м...
  • 02/10/15

    УИХ-ын нэгдсэн хуралдаан боллоо

    Долоо хоног бүрийн баасан гаригийн үдээс хойшхи чуулганд Засгийн газраас мэдээлэл хийдэг. Энэ хүрээнд УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.  Тэд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл өглөө.  Ерөнхий сайд ургац хураалт болон махны экспорт зэрэг асуудлаар УИХ-д мэдээлэл өгсөн юм. Мөн төсвийн тодотголоор 800 тэрбумыг танахаар байгаа...
  • 02/10/15

    Ахмад багшийн санаачилгаар “Номын өргөө" байгуулжэ...

    Монгол улсын засгийн газар, БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар үе үеийн багш нар ам сайтай байна. Ялангуяа ахмад багш нар  “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр  авьяасаа нээж, номонд дурлаж байгааг талархан энэ хүрээнд тодорхой ажлууд санаачлан хийж байгаа юм.Тэдний нэг нь ахмад багш Б.Амаржаргал юм. Тэрбээр Архангай аймг...
  • 01/10/15

    Л.Гантөмөр сайд Ховдын багш нартай уулзалт хийв

    УИХ-ын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны сайд Л.Гантөмөр өчигдөр Ховд аймгийн төв, хөдөөгийн сургуулиудын захирал, багш нар, төрийн албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан оролцож олон улсын болон монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүллээ. Тэрээр аймгийн цаг үеийн ажлыг танилцуулж аймаг орон нутгийн ажил бүх салбарт өөдрөг байгааг дурьдаад боловсролын салбар үнэт...
  • 01/10/15

    Дотуур байранд суух хүүхдийн тоо жилээс жилд буурч...

    -ДОТУУР БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЬЯ- “Дотуур байрны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг” Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Гачууртын 85 дугаар сургууль дээр боллоо.  Хэлэлцүүлэгт БСШУЯ, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар, Баянзүрх дүүргийн Тамгийн газар, Норвегийн тусламжийн байгуулагын Хүүхдийн эрх-хөгжил II төслийн төлөөлөл оролцож, мэдээлэл солилцож, тулгамд...
  • 30/09/15

    БСШУ-ны сайд Л.Гантөмөр Ховд аймагт ажиллаж байна

    БСШУ-ны сайд Л.Гантөмөр  Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймгийн ЕБС, цэцэрлэг, музейн үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн төв 44 мянган  хүн амтай бөгөөд  цэцэрлэгийн хамран сургалт 86 хувьтай байна. ЕБС-иуд энэ жилээс суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд сурлагын амжилт огцом дээшилж байгаа гэдгийг боловсролын газрын мэргэжилтнүүд өглөө. Тодруулбал, тус айм...
  • 29/09/15

    Бороогийн голын сав дагуух түүх, соёлын үл хөдлөх ...

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 55 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Байгуулагдсан ажлын хэсгийн Гацууртын алтны ордыг ашигласны улмаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал Хүннүгийн үеийн Бороогийн суурин, түүний орчмын соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж гаргасан санал дүгнэлтийн талаар БСШУ-ы сайд Л.Гантөмөр танилцуулга хийлээ. Ноён уул орчмын болон Бо...
  • 28/09/15

    Анагаахын оюутнууд эко цогцолбортой боллоо

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Оюутны эко цогцолбор”-ынхоо нээлтийг хийлээ. Оюутан залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээл номоо давтах, тухтай орчинд амрах гээд бүхий л боломжийг бүрдүүлж өгч байгаа, өөр ямар ч сургуульд байхгүй энэхүү эко танхимын нээлтийн албан ёсны ёслолын өмнө тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо.  Учир нь БСШ...
  • 28/09/15

    Монгол инженерүүд Япончуудаас илүүг бүтээнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Япон улсад 1000 инженер сургах төслийн хүрээнд байгуулагдсан ШУТИС-ийн дэргэдэх Коосен сургуулийн хоёр дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ үеэр тэрээр инженерийн чиглэлээр Япон улсад сурч байгаа, сурахаар бэлтгэж байгаа оюутнуудад хандан “Та бүхнийг дэлхийн шилдэг инженер болгох зорилготой энэ төслийн санхүүжилт бол Японы ард түмний татварын мөнгө. Сүмогийн их ...
  • 24/09/15

    76:26 буюу Л.Гантөмөр

    Энэ удаагийн “76:?” буландаа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс сонгогдсон билээ. Улмаар “Шинэчлэлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдахад Боловсролын сайдын албыг хаших болсон юм. Дараа нь “Шийдлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдахад албандаа үлдсэн цөөн сайдын нэг юм.&n...
  • 22/09/15

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн...

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, үзэл баримтлалын төслийг батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа. Шинэчилсэн найруулгын төсөлд бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дэмжих, соёл урлагийн үйлчилгээг хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зохицуулалтыг тусгана. Эдгэ...
  • 21/09/15

    Номонд зориулсан нэг өдөр боллоо

    Жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг номын баярын өдөр болгосон. Энэ хүрээнд  Чингисийн талбайд уншигч, зохиолчдын уулзалт, жүжигчилсэн тоглолт, уран уншлагын уралдаан, номын хандивын аян өрнөжээ. “Номонд зориулсан нэг өдрийг бий болгохоор хүүхдүүд тэр өдөртөө зориулаад номтой нөхөрлөх алхмыг өөрсдөө санаачилж олдог. Хэн нэгэн сайд, албан тушаалтан төлөвлөхгүйгээр хүүхдүүдийн өөрсдөө бо...
  • 21/09/15

    Хүүхдийн спортын V их наадам өндөрлөлөө

    Монголын хүүхдийн спортын V их наадам найман өдрийн турш амжилттай зохион байгууллагдаж өндөрлөлөө. Тус наадмын нээлт есдүгээр сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр хаалтын арга хэмжээ "Чингисийн талбай"-д боллоо. Хаалтын ёслолд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Наадмыг зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар, БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн...
  • 17/09/15

    СБД-ийн 15 дугаар хорооны Иргэдийн өдөрлөг боллоо

    Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн хүрээнд тус хорооны Иргэдийн өдөрлөг 58 дугаар сургуулийн хашаанд боллоо. Өдөрлөгт УИХ, Засгийн газрын гишүүн Л.Гантөмөр, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Дүүргийн Засаг даргын зөвлөх Б.Оргил, дүүргийн онцгой байдлын хэлстийн дарга Х.Нямхорлоо нар оролцлоо. Өдөрлөгт ОБЕГ-ын Аврах тусгай ангийн дэргэдэх Тэнгэр хамтлаг, ICE TO...
  • 16/09/15

    Хубилай сэцэн их хааны мэндэлсний 800 жилийн ойн а...

    Монголын их хаан Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өчигдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэ...
  • 15/09/15

    300 орчим хосгүй үзмэр дэлгэгдлээ

    Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээ албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Энэ хүрээнд “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр дэлгэгдэв. Нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэргүүтэй албаныхан оролцсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Хубилай сэцэн хааны өвийг Юань улсын үеийн соёл, өвөөр дамжуулан өнөөгий...
  • 15/09/15

    “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх...

    Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болголоо. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг Хүний хөгжил, хүрээлэн буй орчин, Хөдөө аж...
  • 14/09/15

    Цөм хөтөлбөрийн гол цөм

    БСШУЯ-ны харьяа лаборатори 45 дугаар сургуулийн 2Е ангийн монгол хэлний хичээлд суусан юм. Ангийн багш Ц.Наранцэцэг өнгөрсөн жил 33 дугаар сургуулиас уригдаж иржээ. Энэ өдөр 2Е ангийнхны монгол хэлний хичээлийн сэдэв бүтэн өгүүлбэрээр ярьж сурах байлаа. Хүүхдүүд сурах бичгээсээ “Эрвээхийд тохиолдсон явдал” нэртэй үлгэр уншив. Энэхүү үлгэрт “...бамбарууш, тоорой хоёр бүдүүн модыг мөрлөн өргөж явлаа. Гэтэл ганг...
Нийт 133 хуудас/2646 мэдээ