Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Ж.Энхбаяр

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1063 мэдээ байна.
  • 22/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Норвеги Улсын Хөдөө аж аху...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотноо "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцож байна. Энэ  үеэр   Норвеги Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд хатагтай Олауг Боллестадтай уулзлаа. Ч.Улаан сайдын зүгээс Норвеги Улстай хамтран эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамт...
  • 22/01/20

    Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дуба...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  -  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан. Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахы...
  • 21/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Моник Элуатай уулзлаа

    ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар яваа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай уулзлаа.  Дэлхийн 180 гаруй орон гишүүнээр элссэн тус байгууллага нь малын гоц халдварт өвчний хамтын зохицуулалтын үндсэн байгууллага бөгөөд малын өвчнөөр тайван хэмээн тус байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөх маш том даву...
  • 21/01/20

    Ч.Улаан сайд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулла...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар яваа билээ. Айлчлалынхаа үеэр сайд Ч.Улаан  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юү-тэй уулзлаа. Уулзалтын үеэр Сайд Ч.Улааны зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2019 онд хийсэн ажлаа тов...
  • 21/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хөдөө аж ахуйн сайд нарын ...

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотноо “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалтад 70 гаруй орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд, 10 гаруй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг юм.   Э...
  • 17/01/20

    Хөдөө аж ахуйн салбарт Дэлхийн банкны хөрөнгө оруу...

    Дэлхийн банкны Ази, Номхон далайг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, дэд ерөнхийлөгчийн туслах Май Бо, Санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн Үллэ Лохмус, Хувийн хэвшлийн салбарын ахлах мэргэжилтэн Д. Жигжидмаа нарын бүрэлдэхүүнтэй Дэлхийн банкны төлөөлөлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан тэргүүтэй тус яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газр...
  • 15/01/20

    Ч.Улаан: Мах экспортлох квотыг хуулийн дагуу олгож...

    УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй  сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад мах боловсруулж үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүд оролцох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. 20 ...
  • 15/01/20

    2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарла...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм...
  • 13/01/20

    “Ээжийн сонголт – Эрүүл хүнс”, “Өглөөний цай” хөдө...

    Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, шим тэжээллэг чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг...
  • 06/01/20

    14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх ...

    Засгийн газрын хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Үүнд: - Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Тэргүүн трейд” ХХК    Спирт - Баян-Өлгий аймаг  “А...
  • 03/01/20

    Ч.Улаан: Хөдөө аж ахуйн салбар дахь нөөц бололцоог...

    Эх сурвалж. Өдрийн сонин, О.Ариунцэцэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа. -Ес эхэлж жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Энэ цаг үед өвөлжилт ямар байгаа бол? -Өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол наймдугаар сард гарч, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу аймгуудын Засаг дарга нар захирамж гарган өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байга...
  • 27/12/19

    Хуулийн давхардал арилж, албан журмаар давсыг иодж...

    2003 онд хүн амын оюуны чадамжийг хамгаалж, иод дутлаас сэргийлэх, хүнсний иоджуулсан давсыг үйлдвэрлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хууль”-ийг анх баталжээ. Түүнээс хойш уг хуульд 2012, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан юм. Харин 2018 онд “Баяжуулсан хүнсний тухай хууль” батлагдаж, уг хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбо...
  • 26/12/19

    Монгол дээлээрээ гоёцгооё аяныг өрнүүллээ

    Үндэсний өв соёл, бахархлыг хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан Монгол дээлээрээ гоёцгооё аяныг өрнүүллээ. Үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүн ...
  • 25/12/19

    БОАЖ-ын салбарын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлб...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. -  Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна.  -  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-20...
  • 25/12/19

    20 мянган тонн мах нөөцөлнө

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөх бөгөөд үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцо...
  • 25/12/19

    Атрын дөрөвдүгээр аян зарлалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын дөрөвдүгээр аян зарлалаа. “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар зарлалаа. Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даа...
  • 20/12/19

    Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо

    Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн” өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй 21 аймаг нийслэлийн мал зүйчид, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Одоогоос 95 жилийн өмнө манай улсад мал зүйн шинжлэх ухааны мэргэжлийн алба үүссэн байна. 1957 онд буюу 62 жилийн өмнө “Зоотехникчдийн анхдугаар зөвлөгөөн&rdqu...
  • 19/12/19

    ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан орон нутгийн мэргэжлийн ба...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2019 оны 12 дугаар сарын 19-нд буюу маргааш Төрийн ордонд зохион байгуулна. Энэхүү зөвлөгөөний өмнө ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажлыг орон нутагт удирдан зохион байгуулж ажилладаг Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал үржлийн алб...
  • 17/12/19

    Ази, Номхон далайн зарим орнуудтай 10 мянга гаруй ...

    Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгон өөрчилжээ.  Хэлэлцээрт, Бангладеш БНХАУ Энэтхэг Лаос Б...
  • 13/12/19

    Олон Улсын “Өвлийн үзэсгэлэн - 2019” арга хэмжээн...

    ХХААХҮЯ-наас БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдаж байгаа 22 дахь удаагийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний “Өвлийн үзэсгэлэн - 2019” олон улсын арга хэмжээнд “Монгол Улсын танхим”-ыг нээж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд 35 улсын 54000 орчим хөрөнгө оруулагч, худалдан авагчид оролцож байгаа бөгөөд “Мон...
Нийт 54 хуудас/1063 мэдээ