Маргаашаас өршөөлд хамрагсадын эхний хэсэг болох хүүхэд, эмэгтэйчүүд суллагдана
2009.07.23

Маргаашаас өршөөлд хамрагсадын эхний хэсэг болох хүүхэд, эмэгтэйчүүд суллагдана

Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж, УИХ-ээр батлагдсан Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсэг өглөө 6.00 оос орой 12.00 хүртэл гэсэн цагийн хувиартайгаар нилээд ачаалал ихтэй шахуу ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг өршөөлд хамрагдах хэрэгтэн бүгдийн хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцан, өршөөлд хамрагдах эсэхийг салалж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус ажлын хэсэг хийх ажлынхаа 60 хувийг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд маргаашаас өршөөлд хамарсандын эхний хэсэг болох насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд суллагдаж эхлэх ажээ. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Улаанбаатар хотод л гэхэд 13 шүүгч, 14 өмгөөлөгч гээд 125 хүнээс бүрдсэн том баг ажиллаж байгаа юм байна.

Хаврын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон зарим байнгын хороодын дарга, бусад албаны хүмүүс оролцсон хэвлэлийн хурлын үед Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекейгээс сэтгүүлчид зарим нэгэн асуултыг асууж хариулт авсан юм.

Сэтгүүлчдийн хамгийн их сонирхож байсан асуултын нэг бол Өршөөлийн хуульд албан тушаалын гэмт хэрэгтэнгүйд хамрагдаж байгаа эсэх байлаа.

Х.Жекей “Ачаалал ихтэй ажиллаж байгаа болохоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага, мэдээлэл өгөх завгүй явна ” хэмээн хэвлэлийнхэнд учирлалаа.

Энэ бол төрийн уламжлалт ажил л явагдаж байна. Энэ хууль 8 дах удаагийн өршөөлийн хууль гэдгийг онцоллоо. Албан тушаалд холбогдсон авлигын хэрэгтэн монгол ганц ч байдаггүй. Харин манайхан хольж хутгаад байгаа юм. Хээл хахуулийн хэрэг холбогдон хоригдож байгаа хэрэгтэн 2, хоригдохоос өөр бусдаар ял эдэлж байгаа 2 нийт 4 хүн байдаг бөгөөд тэднийг өршөөлийн хуульд хамруулахгүй гэлээ. Шүүхээс эцсийн шийдвэр нь гарсныг дараа сэжигтэнг гэмт хэрэгтэнд тооцно, харин манайхан мөрдөн байцаах, шүүх шатандаа яваа хэрэгтэнүүтэй холиод байгаа юм гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.